Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
AANBT

ААНБТ 2006

Mongolia, 2006
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-AANBT-2006-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого
Мета мэдээлэл
documentation_in_pdf DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
7132
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-AANBT-2006-v2.0

    Гарчиг

    ААНБТ 2006

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Хураангуй

    Тус улсын нутаг дэвсгэр дээр байнгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоог, тэдний эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, улмаар статистик судалгааны хамрах хүрээг тогтоох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг статистик мэдээлэлд бүрэн хамруулахад ААНБ-ын тооллого чухал үүрэгтэй. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын (ААНБ) тооллогыг 4 дэх удаагаа явуулж байна.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    version 1.0

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод 2006 оны 5 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан. Үүнд:

    • нөхөрлөл,
    • хоршоо,
    • хувьцаат компани,
    • хязгаарлагдмал хариуцлагатай компани,
    • төрийн өмчит үйлдвэрийн газар,
    • орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,
    • төсөвт байгууллагууд
    • төрийн бус байгууллагууд,
    • гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрүүд
    • олон улсын байгууллагууд
    • орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ
    Боловсруулсан
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2006-01 2006-12
    Хугацааны аргачлал

    Тооллого 2006 оны 6 сарын 5-ний өдрийн өглөөний 8.00 цагаас мөн сарын 20-ний өдрийн 21.00 цаг хүртэл үргэлжилсэн

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээллийг кодлох, шивэх

    Тооллогын бүх материалыг аймаг, дүүрэгт шалгаж хүлээн авсны дараа ҮСГ-т ирүүлсэн. Тооллогын асуулгад Монгол улсын засаг захиргааны нэгжийн ангилал; гудамж, хорооллын ангилал; дэлхийн улс, орнуудын ангилал; тусгай зөвшөөрлийн ангиллыг асуулга бөглөх зааварт хавсарган хүргүүлж, улсын хэмжээнд уг ангиллын кодуудыг нэгдсэн журмаар мөрдсөн. Мэдээллийг кодлох ажлыг аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтэс хариуцсан бөгөөд ҮСГ-ын операторууд үзүүлэлтүүдийн код зөв эсэхийг давхар шалгаж, эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллыг “хайлт” програмын тусламжтайгаар компьютерээр шалгаж кодлосон.
    Мэдээллийн шивэлтийг 7 сарын 15-наас эхлүүлсэн. Нийслэлийн тооллогын мэдээллийн шивэлтийг дүүргийн статистикийн хэлтэст төвлөрүүлэн хийж, харин аймгуудынхыг ҮСГ-т нэгтгэн хийлээ. Хугацаа хожихын тулд аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжийн тооллогын асуулгыг эхний ээлжинд шивж, засварын шатруу шилжүүлж, дараагийн 2 асуулгын шивэлтийг эхлүүлэх замаар шивэлтийг үргэлжлүүлэн хийв.
    Мэдээллийг шивэхэд дүүрэгт 23 ажилтан, аймгуудын мэдээллийг шивэхэд 4 хүн мэдээлэл шивэх оператороор; 3-5 ажилтан хагас цагаар ажиллаж, 3 ажилтан мэдээллийг дахин хянагчаар давхар ажиллав.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Мэдээлэл боловсруулалт

    Тооллогын програм хангамжийн хувьд ААНБ-ын 2006 оны тооллогын програмыг бодлогын даалгаврын дагуу Microsoft.NET програмыг ашиглан үр дүнгийн боловсруулалтыг хийж гүйцэтгэв. Тооллогын мэдээллийн санг Microsoft Access програм ашиглан үүсгэсэн бөгөөд тооллого явуулсан 3 төрлийн маягтын /ААНБ-1, ААНБ-2, ААНБ-3/ мэдээлэл хадгалах хэсгүүд болон програмд ашиглагдах бүхий л төрлийн код, утгууд зэрэг мэдээллүүдийг агуулсан файл үүсгэж ашигласан. Microsoft .NET 2005 програмыг ашиглан дээрх 3 төрлийн маягтад тусгагдсан үзүүлэлтүүдийн програмын үндсэн хэсэг болох оруулах, засварлах, хөрвүүлэх, нэгтгэх, үр дүнгийн хүснэгт гаргах зэрэг үйлдлүүдээр боловсруулсан. Үр дүнгийн хүснэгтийг Microsoft Excel форматаар бэлтгэж гаргав. Microsoft Visual Basic 6.0 програм ашиглан шалгалтын програмыг бичсэн. Энэ хэсэгт тооллогын 3 төрлийн маягтын стандарт шалгалтууд болон логик шалгалтуудыг хариултуудтай уялдуулан хийх эцсийн шалгалтууд хийгдсэн.
    Засварлах

    Тооллого явуулсан 3 төрлийн маягтад тусгагдсан үзүүлэлтүүдийн хоорондын логик уялдаа, үзүүлэлтүүдийн бүрэн бөглөгдсөн эсэхэд зохих шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийсэн. Аж ахуйн нэгжийн нэгдүгээр маягтын хувьд нийтдээ 175 төрлийн; төсөвт болон төрийн бус байгууллагын маягтын үзүүлэлтэд 69 төрлийн; орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгчийн асуулгад 33 төрлийн шалгалт хийхээр бодлогын даалгаварт тусгасан байв. Хийгдэх шалгалтууд нь хаягийн хэсгийн бүрдэлт, үйл ажиллагааны чиглэл, аж ахуйн нэгжийн хариуцлагын болон өмчийн хэлбэр, эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, үнэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгахад голчлон чиглэгдсэн.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-AANBT-2006-v2.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.