Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2022

Mongolia, 2022
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-LFS-2022-v1.0
Гүйцэтгэгч
ҮСХ
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-30
Хандалтын тоо
10015
Татагдсан тоо
52
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2022-v1.0

    Гарчиг

    АХС 2022

    Орчуулсан гарчиг

    Ажиллах хүчний судалгаа 2022

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 оны 4-р сарын 23-нд Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн т вэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.

    Хураангуй

    АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм. АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой. Мөн АХС нь “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн 8-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих), 5-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих)-ын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн анхдагч эх үүсвэр юм.

    Мэдээллийн төрөл

    Түүвэр судалгааны өгөгдөл

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Үүссэн огноо

    2023-06-27

    Хүрээ

    Тэмдэглэл

    Монгол Улс

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    ҮСХ Улсын Их Хурал

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгаанд Монгол Улсын 2021 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2022-01-01 2022-12-30 сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2022-01-01 2022-12-30 улирал, жил
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа бид бүрэн автоматжуулсан технологи болох таблет технологийг ашигласан болно. Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулдаг. Судлаачид мэдээллээ цуглуулсны дараа судалгааны ахлах болон судлаачид зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт дамжуулдаг. Төв сервер дээр өгөгдөл хүлээн авсны дараа ҮСХ-ны судалгааны баг орон нутгийн нэгжийн ахлагчийн дамжуулсан бүх өгөгдлийг логик болон бусад аргаар шалгаж, тоологчдоос орон нутгийн нэгжийн ахлагчаар дамжуулан нэмэлт тодруулга авдаг.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    ҮСХ 2023 он

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал Цахим хуудас
    ҮСХ ҮСХ 1212.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2022-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    ҮСХ ҮСХ Монгол Улсын Их Хурал
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2023-06-27

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2022-v1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.