DDI-MNG-NSO-EN-LFS-2021-v1.0
AXC 2021
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Түүврийн судалгааны өгөгдөл
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 оны 4-р сарын 23-нд Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Ажиллах хүчний судалгаанд 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад хүүхдийн хөдөлмөрийн, 2007-2008, 2016 онд албан бус секторын хавсрага/модуль судалгаатай хамт явуулсан.
Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.
АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм.
АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой.
Мөн АХС нь "Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр"-ийн 8-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих), 5-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих)-ын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн анхдагч эх үүсвэр юм.
Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан "Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх" ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох "Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт"-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.
Өрх, өрхийн гишүүд
Хувилбар 1.0
2021-08-10
| Нэр | Харьяалал |
|---|---|
| "Үндэсний статистикийн хороо " | Улсын Их Хурал |
2019 оноос “Ажиллах хүчний судалгаа” /АХС/-ны түүврийн дизайныг шинэчлэн хагас панел буюу ротациональ судалгааны дизайнд шилжсэн. Судалгаанд нийт 13920 өрх, улирал тутам 3480 өрх судалгаанд хамруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас үзнэ үү.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2021-01-01 | 2021-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2021-01-01 | 2021-12-31 | Улирал, жил |
Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа бид бүрэн автоматжуулсан технологи болох таблет технологийг ашигласан болно.
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулдаг. Судлаачид мэдээллээ цуглуулсаны дараа судалгааны ахлах болон судлаачид зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт дамжуулдаг. Төв сервер дээр өгөгдөл хүлээн авсны дараа ҮСХ-ны судалгааны баг орон нутгийн нэгжийн ахлагчийн дамжуулсан бүх өгөгдлийг логик болон бусад аргаар шалгаж, тоологчдоос орон нутгийн нэгжийн ахлагчаар дамжуулан нэмэлт тодруулга авдаг.
АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro7.5 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
DDI-MNG-NSO-EN-LFS-2021-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
2022-08-26
Version 1.0