Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2020

Mongolia, 2020
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-30
Хандалтын тоо
9549
Татагдсан тоо
21
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0

    Гарчиг

    АХС 2020

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Түүврийн судалгааны өгөгдөл

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 оны 4-р сарын 23-нд Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Ажиллах хүчний судалгаанд 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад хүүхдийн хөдөлмөрийн, 2007-2008, 2016 онд албан бус секторын хавсрага/модуль судалгаатай хамт явуулсан.
    Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.

    Хураангуй

    АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм.
    АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой.
    Мөн АХС нь “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн 8-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих), 5-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих)-ын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн анхдагч эх үүсвэр юм.
    Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Үүссэн огноо

    2021-08-10

    Хүрээ

    Тэмдэглэл

    Судалгаанд Монгол Улсын 2019 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан.
    Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    2019 оноос “Ажиллах хүчний судалгаа” /АХС/-ны түүврийн дизайныг шинэчлэн хагас панел буюу ротациональ судалгааны дизайнд шилжсэн. Судалгаанд нийт 13920 өрх, улирал тутам 3480 өрх судалгаанд хамруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас үзнэ үү.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2020-01-01 2020-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2020-01-01 2020-12-31 Улирал, жил
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа бид бүрэн автоматжуулсан технологи болох таблет технологийг ашигласан болно. Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулдаг. Судлаачид мэдээллээ цуглуулсаны дараа судалгааны ахлах болон судлаачид зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт дамжуулдаг. Төв сервер дээр өгөгдөл хүлээн авсны дараа ҮСХ-ны судалгааны баг орон нутгийн нэгжийн ахлагчийн дамжуулсан бүх өгөгдлийг логик болон бусад аргаар шалгаж, тоологчдоос орон нутгийн нэгжийн ахлагчаар дамжуулан нэмэлт тодруулга авдаг.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro7.3 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2020-08-25

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.