DDI-MNG-NSO-MN-LFS-2019-v1.0
АХС 2019
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Ажиллах хүчний судалгааны өгөгдөл
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа (АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 оны 4-р сарын 23-нд Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Ажиллах хүчний судалгаанд 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад хүүхдийн хөдөлмөрийн, 2007-2008, 2016 онд албан бус секторын хавсрага/модуль судалгаатай хамт явуулсан. Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.
Өрх, өрхийн гишүүд
Хувилбар 1.0
2020-09-28
2019 оноос “Ажиллах хүчний судалгаа” /АХС/-ны түүврийн дизайныг шинэчлэн хагас панел буюу ротациональ судалгааны дизайнд шилжсэн. Судалгаанд нийт 13280 өрх, улирал тутам 3320 өрх судалгаанд хамруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас үзнэ үү.
Судалгаанд Монгол Улсын 2018 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
2019 оноос “Ажиллах хүчний судалгаа” /АХС/-ны түүврийн дизайныг шинэчлэн хагас панел буюу ротациональ судалгааны дизайнд шилжсэн. Судалгаанд нийт 13280 өрх, улирал тутам 3320 өрх судалгаанд хамруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас үзнэ үү.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2019-01-01 | 2019-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2019-01-01 | 2019-12-31 | Улирал, жил Улирал, жил Улирал, жил |
Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа бид бүрэн автоматжуулсан технологи болох таблет технологийг ашигласан болно. Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулдаг. Судлаачид мэдээллээ цуглуулсаны дараа судалгааны ахлах болон судлаачид зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт дамжуулдаг. Төв сервер дээр өгөгдөл хүлээн авсны дараа ҮСХ-ны судалгааны баг орон нутгийн нэгжийн ахлагчийн дамжуулсан бүх өгөгдлийг логик болон бусад аргаар шалгаж, тоологчдоос орон нутгийн нэгжийн ахлагчаар дамжуулан нэмэлт тодруулга авдаг.
АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro7.3 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
DDI-MNG-NSO-MN-LFS-2019-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
2020-09-25
Хувилбар 1.0