Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2017

Mongolia, 2017
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-LFS-2017-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-30
Хандалтын тоо
8683
Татагдсан тоо
18
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2017-v1.0

    Гарчиг

    АХС 2017

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Түүврийн судалгааны өгөгдөл

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008, 2016 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Үүссэн огноо

    2018-03-01

    Хүрээ

    Тэмдэглэл

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12816 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2017-01-01 2017-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2017-01-01 2017-12-31 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Судалгааны мэдээллийг судлаач таблетаар цуглуулан, зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт байршуулна. Судлаачийн төв серверт байршуулсан мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн судалгааны багийн ахлагч серверт хандан орж шалган, ахлагчийн таблетаас эцэслэн дамжуулах замаар ҮСХ-нд мэдээлэл нэгтгэгддэг.
    Судлаач сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрхийн гишүүд эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийн орох программыг бэлтгэх, мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-ны, харин мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
    АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2017-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2018-03-01

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.