DDI-MNG-NSO-MN-LFS-2015-v1.0
АХС 2015
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийн орох программыг бэлтгэх, мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-ны, харин мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход судалгааны зорилго оршино.
version 1.0
2017-01-05
Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцож тодорхойлно. Иймд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулж, улсын хэмжээнд 5 бүс нутгийн /Төв, Баруун, Зүүн, Хангай, Улаанбаатар/ нийт 12816 өрхийг хамрууллаа. Энэ нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг бодитой тооцоход хангалттай төлөөлөл болно гэж үзлээ. Эдгээр өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан бөгөөд судалгааны мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг 3
улирлаар нэгтгэж, боловсруулалт хийсэн. Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулаагүй болно.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа /хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа/ иргэдийг оруулаагүй болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн судалгааны түүврийн үндсэн нэгжийг тогтоосон.
Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт /хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан/ хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.
СУДАЛГААНЫ АСУУЛГЫН ХУУДАС
Судалгааны асуулга нь 8 бүлэг 142 асуултаас бүрдэж байна. Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, эдийн засгийн тухайн үеийн болон байнгын идэвхийн тодорхойлолт, тооцох аргачлалын дагуу судалгааны асуулгад дараах мэдээллийг багтаасан болно. Үүнд:
1 Өрхийн гишүүдийн байдал (өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох, хүйс, төрсөн он, сар, өдөр, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, гэрлэлтийн байдал, шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх);
2 Боловсрол ба сургалт (сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх, сургуулиас завсардсан шалтгаан, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, мэргэжил олгох болон ур чадвар олгох сургалтанд хамрагдсан эсэх);
3 Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвх (эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг, эдийн засгийн идэвхтэй, идэвхгүй байдал, үндсэн болон давхар хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажил мэргэжлийн ангилал, үндсэн ажлынхаа цалин хөлсийг ямар хугацааны давтамжтай авдаг, авч буй цалин, хөлс, орлого);
4 Нэмэлт ажил хийх боломж (нэмэлт ажил хийх боломжтой эсэх, нэмэлт ажил хийх боломжгүй байсан шалтгаан, нэмэлт ажил хайсан хэлбэр);
5 Ажилгүй иргэн (ажил хийхэд бэлэн байсан эсэх, хэрэв ажил хийхэд бэлэн биш байсан бол эдийн засгийн идэвхгүй байсан шалтгаан, ажил хайсан хугацаа, ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх хүсэлтэй байгаа, авахыг хүсч буй цалингийн хэмжээ (өдрийн, сарын), хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй эсэх, сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх, ажил хайсан хэлбэр, ажил хайгаагүй шалтгаан, ажилгүй байсан хугацаа);
6 Эдийн засгийн байнгын идэвх (сүүлийн 12 сарын буюу эдийн засгийн байнгын идэвх, сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар хөдөлмөр эрхлэлт, түүнээс авсан дундаж цалин хөлс, орлого, хөдөлмөр эрхлэлтийн статус, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, ажилгүй байсан хугацаа, ажил хайсан хэлбэр) ;
7 Өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлт (өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хамгийн сүүлийн ажлыг гүйцэтгэсэн хугацаа, хамгийн сүүлийн ажлаа хийхээ больсон шалтгаан, ажилгүй байх хугацаан дахь амьжиргааны эх үүсвэр);
8 Цалин хөлсгүй ажил, үйлчилгээ (өрхийн гишүүд цалин хөлсгүй ажил, үйлчилгээнд оролцсон эсэх, түүнд зарцуулсан цаг);
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2015-01-01 | 2015-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2015-01-01 | 2015-12-31 | Сар бүр |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Судалгааны мэдээллийг судлаач таблетаар цуглуулан, зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт байршуулна. Судлаачийн төв серверт байршуулсан мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн судалгааны багийн ахлагч серверт хандан орж шалган, ахлагчийн таблетаас эцэслэн дамжуулах замаар ҮСХ-нд мэдээлэл нэгтгэгддэг.
Судлаач сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрхийн гишүүд эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийн орох программыг бэлтгэх, мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-ны, харин мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
| Нэр | И-мэйл |
|---|---|
| Gantuya | gantuya@nso.mn |
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Gantuya | Population and Social Statistics Department | gantuya@nso.mn |
DDI-MNG-NSO-MN-LFS-2015-v1.0
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн. |
2016-12-20
version 1.0