DDI-MNG-NSO-MN-LFS-2014-v1.0
АХС 2014
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол | MNG |
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход о Qɐِސޮ Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үђВАܑΐܑÒВАՐِڐӠулирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.
2016-01-20
Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцож тодорхойлно. Иймд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулж, улсын хэмжээнд 5 бүс нутгийн /Төв, Баруун, Зүүн, Хангай, Улаанбаатар/ нийт 12816 өрхийг хамрууллаа. Энэ нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг бодитой тооцоход хангалттай төлөөлөл болно гэж үзлээ. Жилийн хугацаанд судалгаанд 12816 өрх хамрагдаж, эдгээр өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан болно. Судалгааны мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг улирлаар нэгтгэж, боловсруулалт хийсэн. Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулаагүй болно.
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12816 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг “өрх” гэж ойлгоно. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа /хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа/ иргэдийг оруулаагүй болно.
Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан/ хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.
Судалгааны асуулга нь 8 бүлэг 142 асуултаас бүрдэж байна. Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, эдийн засгийн тухайн үеийн болон байнгын идэвхийн тодорхойлолт, тооцох аргачлалын дагуу судалгааны асуулгад дараах мэдээллийг багтаасан болно. Үүнд:
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2014-01-01 | 2014-12-31 |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан.
Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтын онцлог нь судлаач уламжлалт аргаар нүүр тулан ярилцлага авах замаар цаасаар асуулгын хуудсыг бөглөн мэдээллээ цуглуулж байсанг шинэчлэн, мэдээллийг таблетанд суурилсан програмаар цуглуулдаг болсон явдал юм. Судлаач таблетаар мэдээлэл цуглуулан, зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт байршуулна. Судлаачийн төв серверт байршуулсан мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн судалгааны багийн ахлагч сервер хуу хандан орж шалган, ахлагчийн таблетаас эцэслэн дамжуулах замаар ҮСХ-нд мэдээлэл нэгтгэгддэг.
Судлаач сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж мөн ҮСХ-ны дарга, дэд даргаар ахлуулсан “Цогц үнэлгээний баг” болон судалгааг хариуцсан газар, нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулдаг. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийн орох программыг бэлтгэх, мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-ны, харин мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
АХС–ны мэдээллийн орох, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараах 2 төрлийн алдаа гарч байдаг.
Үүнд:
Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйс, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Gantuya | Population and Social Statistics Department | gantuya@nso.mn |
DDI-MNG-NSO-MN-LFS-2014-v1.0
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
2016-01-20
version 1.0