MNG-NSO-MN-LFS-2012-v2.0
АХС 2012
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Labor Force Survey [hh/lfs]
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.
Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн анги, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд зэрэг нийтийн байруудад түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүмүүсийг хамруулаагүй болно. Учир нь нийтийн байрууд нь байнгын оршин суух газарт тооцогдохгүйгээс гадна байнгын орон гэргүй хүн амыг тодруулан судалгаанд хамруулахад бэрхшээлтэй байгаа юм.
Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз)
2016-01-19
Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцож, тодорхойлно. Ингэхийн тулд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулж, улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), Улаанбаатар хот болгон хуваасан.
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12816 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | Монгол Улс | Баримтжуулалт хийсэн |
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран
хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг "өрх" гэж ойлгоно. Өрхийн гишүүд нь хоорондоо
гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь
огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас
дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид,
гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг
оруулаагүй болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн судалгааны
түүврийн үндсэн нэгжийг тогтоосон. Бүлэг тус бүрт ногдох түүврийн хэмжээг
Хүснэгт 1.1-д харуулав. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг
8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт
29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд
дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд
Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 432, аймгаас 636, нийт 1068 нэгжийг,
тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг,
нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2012-07-01 | 2012-09-30 | Эхний улирал |
| 2012-10-01 | 2012-12-31 | Хоёрдугаар улирал |
| 2013-01-01 | 2013-03-31 | Гуравдугаар улирал |
| 2013-04-01 | 2013-06-30 | Дөрөвдүгээр улирал |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах ажилд судалгааны багийн ахлагч хяналт тавьж мөн судалгааны ажлын хэсгийн гишүүд, байгууллагын удирдлагуудаас бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Үүний дүнд 4 улиралд нийт 12816 өрхөөс мэдээллийг бүрэн авлаа.
Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийг шивэх программыг бэлтгэх, компьютерт шивэгдсэн мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянан, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
АХС–ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro 3.1 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS13.0 програмыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Мэдээлэл боловсруулалт, технологийн газар | Үндэсний статистикийн хороо | information@nso.mn | www.nso.mn |
MNG-NSO-MN-LFS-2012-v2.0