Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2010

Mongolia, 2010 - 2011
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-LFS-2010-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
4252
Татагдсан тоо
47
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2010-v2.0

    Гарчиг

    АХС 2010

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Судалгааны төрөл

    Labor Force Survey [hh/lfs]

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Судалгааны нэгж

    Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн анги, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд зэрэг нийтийн байруудад түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүмүүсийг хамруулаагүй болно. Учир нь нийтийн байрууд нь байнгын оршин суух газарт тооцогдохгүйгээс гадна байнгын орон гэргүй хүн амыг тодруулан судалгаанд хамруулахад бэрхшээлтэй байгаа юм.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз)

    Үүссэн огноо

    2016-01-19

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймгийн түвшинд тооцож, тодорхойлно. Үүний тулд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), Улаанбаатар хотын нийт 12816 өрхийн 15 ба түүнээс дээш насны гишүүдээс асуулга авахад хангалттай гэж үзэв. Судалгаа явуулсан нэг жилийн хугацаанд 12816 өрхийг бүрэн хамруулав.
    Мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг улирлаар нэгтгэж, түүвэрлэгдсэн нийт өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан болно.

    Хүрээ

    Өрх
    Өрх гэдэг нь байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг, цусан төрлийн хамааралгүй, гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно.

    Өрхийн тэргүүлэгч
    Өрхийн тэргүүлэгч гэдэг нь бусад гишүүд нь өрхийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрсөн өрхийн гишүүн бөгөөд насанд хүрсэн хүн байна. Хэрвээ тухайн сууцанд нэгээс олон өрх амьдран сууж байвал төдий тооны өрхийн тэргүүн байна.

    Эдийн засгийн үйл ажиллагаа
    Зах зээлд болон хувийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг хамруулна. Үндэсний тооцооны системийн хүрээнд бараа, үйлчилгээнд худалдах, солилцох, өөрийн аж ахуйд хэрэглэх зорилгоор боловсруулсан түүхий эд материал, зах зээлд нийлүүлж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлд худалдах, өөртөө хэрэглэх зорилгоор өрхөд үйлдвэрлэж байгаа бараа, үйлчилгээг хамруулна.
    Энэ нь цалин хөлстэй болон цалин хөлсгүй, албан болон албан бус хэлбэртэй байж болно. Жишээлбэл, өөрийн өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцож буй хүнийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзнэ.

    Эдийн засгийн бус үйл ажиллагаа
    Хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна. Үүнд:
    • Гэр орон цэвэрлэх, хувцас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл оёх, арчлах;
    • Хувцас угаах, индүүдэх, гэр байшин, эд хогшил сэргээн засах;
    • Хоол унд хийх, аяга таваг угаах;
    • Хүүхэд асрах;
    • Өвчтэй хүн, өндөр настангуудыг асрах
    • Гэрийнхээ хэрэгцээт зүйлийг худалдаж авах, дэлгүүр явах

    Ажиллагч
    Ажиллагч гэдэг нь цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хэв шинж (статус)-д хамрагдаж буй иргэнийг хэлнэ. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.

    Хувиараа хөдөлмөр эрхлэгч
    Дангаараа буюу бусадтай хамтран өөрийн багаж, тоног төхөөрөмж, бусад материалыг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг хараат бусаар явуулж, урт хугацаагаар ажилтан авч ажиллуулдаггүй (харин богино хугацаагаар түр авч ажиллуулж болно), бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрийг бие даан гаргадаг иргэнийг хэлнэ.

    Мал аж ахуй эрхлэгч
    Жилийн дөрвөн улирлын туршид өөрийн мал аж ахуйг эрхэлж, түүний бүтээгдэхүүн, ашиг шимээр орлого олж, амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй иргэнийг хэлнэ.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ
    Боловсруулсан
    Нэр
    Үндэсний Статистикийн Хороо

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол дараа дараагийн судалгаанд түүвэрлэлтийн нэгжээр Монгол Улсын засаг, захиргааны нэгжийг авч, тухайн судалгааны өмнөх оны хүн ам, өрхийн тоонд тухайлбал, энэ судалгааны хувьд түүвэрлэлтийг 2009 оны өрх, хүн амын тоонд үндэслэн хийсэн. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 432 хэсэг, аймгаас 636 баг нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон судалгаанд хамруулснаар үр дүнг аймгийн түвшинд тооцох боломжтой болж байгаа юм.
    Ажиллах хүчний түүвэр судалгаанд олон шатат түүврийн арга хэрэглэсэн. Түүвэрлэлтийг хийхдээ нийт хүн амд таамаглаж байгаа ажилгүй иргэдийн тооны эзлэх хувийн жингээр магадлал хийн тооцсон болно. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийг аймаг, хотын дүүргээр бүлэглэн хуваарилахдаа нийт хүн амд пропорциональ харьцаагаар жигд тархаан тооцсон.
    Түүврийн эхний шатанд "Пропорциональ магадлалт түүврийн арга"- ыг (ПМТА) ашиглан ТАШН-ийг Засаг захиргааны нэгжийн нийт хэмжээнд пропорционалиар сонгосон. Түүврийн хоёрдугаар шатанд ТАШН бүрээс 12 өрхийг сонгохдоо ТАШН-ээс энгийн санамсаргүй системчилсэн циклт түүврийн дэд түүвэрлэлтийн техникийг ашигласан болно. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо 2 шаттай түүвэрлэлтийн (sub-sampling) аргыг хэрэглэсэн.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2010-07-01 2010-09-30 Эхний улирал
    2010-10-01 2010-12-31 Хоёрдугаар улирал
    2011-01-01 2011-03-31 Гуравдугаар улирал
    2011-04-01 2011-06-30 Дөрөвдүгээр улирал
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны тоологч, ахлагч нар нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Монгол Улсад хүн амын шилжих хөдөлгөөн их байгааг харгалзан судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд судалгаанд сонгогдсон өрхөө бүрэн хамруулахын тулд тухайн өрхөд 2-3 удаа очиж, судалгаанд хамруулах ажилд хяналт тавьж ажилласан. Үүний дүнд 4 улиралд нийт 12816 өрхөөс асуулгыг бүрэн авч, судалгааны ажлын хэсгийн гишүүд, байгууллагын удирдлагуудаас бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСХ-нд, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, улмаар засварыг хийсний дараа төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан ахлагч, мэргэжилтэн нар хийж гүйцэтгэсэн.
    АХС–ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro 3.1 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS13.0 програмыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулсан.

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл Цахим хуудас
    Мэдээлэл боловсруулалт, технологийн газар Үндэсний статистикийн хороо information@nso.mn www.nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2010-v2.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Ганбаатарын Оюунжаргал ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.