Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2008/2009

Mongolia, 2008 - 2009
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-LFS-2008-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
4141
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Өгөгдлийн үнэлгээ
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2008-v2.0

    Гарчиг

    АХС 2008/2009

    Товч

    АХС 2008/2009

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Судалгааны төрөл

    Labor Force Survey [hh/lfs]

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Судалгааны нэгж

    Өрх

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз)

    Үүссэн огноо

    2010

    Тэмдэглэл

    Ажиллах хүчний судалгаа болон Хүүхдийн хөдөлмөрийн 2006-2007 онд явуулсан судалгааны асуулга 9 бүлэг бүхий 159 бүрдэж байсан бол энэ удаагийн судалгааны асуулга нь 6 бүлэг 140 асуултаас бүрдэж байгаа нь өмнөх судалгааны үр дүнг боловсруулах явцад хүн амын ажил эрхлэлт, холбогдох шалтгаануудыг тодруулах зорилгоор хүн амын шилжих хөдөлгөөн, боловсрол, сургалт, албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой үзүүлэлтүүдийг нэмсэн.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Ажиллах хүчний судалгааг хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймгийн түвшинд тооцохын тулд байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), Улаанбаатар хот болгон хуваасан.

    Хүрээ

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 7008 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Судалгааг зохион байгуулж үр дүнг гаргасан.

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүнийг "өрх" гэж үзнэ. Эдгээр хүн ам нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулахгүй. Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол дараагийн 3 судалгаанд түүвэрлэлтийн нэгжээр Монгол Улсын засаг, захиргааны нэгжийг авч, тухайн судалгааны өмнөх оны хүн ам, өрхийн тоонд тухайлбал энэ судалгааны түүвэрлэлтийг 2008 оны өрх, хүн амын тоонд үндэслэн хийсэн. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд сумдын багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 324 хэсэг, аймгаас 552 баг нийт 876 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 8 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймгийн түвшинд тооцох боломжтой болж байна. Ажиллах хүчний түүвэр судалгаанд олон шатат түүврийн арга хэрэглэсэн. Түүвэрлэлтийг хийхдээ нийт хүн амд таамаглаж байгаа ажилгүйчүүдийн тооны эзлэх хувийн жингээр магадлал хийн тооцсон болно. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийг аймаг, хотын дүүргээр бүлэглэн хуваарилахдаа нийт хүн амд пропорциональ харьцаагаар жигд тархаан тооцсон. Түүврийн эхний шатанд "Пропорциональ магадлалт түүврийн арга"-ыг (ПМТ) ашиглан ТАШН-ийг Засаг захиргааны нэгжийн нийт хэмжээнд пропорционалиар сонгосон. Түүврийн хоёрдугаар шатанд ТАШН бүрээс 8өрхийг сонгохдоо ТАШН-ээс энгийн санамсаргүй системчилсэн циклт түүврийн дэд түүвэрлэлтийн техникийг ашигласан болно. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо 2 шаттай түүвэрлэлтийн (sub-sampling) аргыг хэрэглэсэн.

    Түүврийн жин

    Түүврийн жинг тооцох тухай мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас дэлгэрэнгүй үзнэ үү.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, тооцох аргачлалыг ашиглан судалгааны асуулгыг дараах мэдээллийг боловсруулан гаргахад чиглүүлж боловсруулсан. Үүнд:

    1. Хүн ам зүйн үзүүлэлтүүд (өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох, хүйс, төрсөн он, сар, өдөр, сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, гэрлэлтийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан);
    2. Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвхи (эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг, эдийн засгийн идэвхтэй, идэвхгүй байдал, үндсэн болон давхар ажил эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжлийн ангиллаар, үндсэн ажлынхаа цалин хөлсийг ямар хугацааны давтамжтай авдаг, авч буй цалин, хөлс, орлого);
    3. Нэмэгдэл ажил хийх хүсэл, боломж (нэмэгдэл ажил хийх хүсэл, боломжтой эсэх, нэмэгдэл ажил хийх хүсэл боломжгүй байгаа шалтгаан, нэмэгдэл ажил хэрхэн хайсан);
    4. Ажилгүйдэл (ажил хийхэд бэлэн байсан эсэх, эдийн засгийн идэвхгүй байсан шалтгаан, ажил хайсан хугацаа, ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх хүсэлтэй байгаа, хичнээн төгрөгний цалин хөлс (өдрийн, сарын) авах бодолтой байгаа, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн эсэх, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн хугацаа, сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх, ажил хайсан хэлбэр, ажил хайгаагүй шалтгаан, ажилгүй байсан хугацаа);
    5. Байнгын эдийн засгийн идэвхи (сүүлийн 12 сарын буюу байнгын эдийн засгийн идэвхи, сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар ажил эрхлэлт, ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрлөөр, ажилгүй байсан хугацаа, ажил хайсан хэлбэр, сүүлийн 12 сард үндсэн болон давхар ажил эрхлэлтээс авсан дундаж цалин хөлс, орлого) ;
    6. Өмнөх үеийн ажил эрхлэлт (өмнөх үеийн ажил эрхлэлт, ажил мэргэжил, ажил эрхлэлтийн байдал, ажиллаж байсан эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хамгийн сүүлийн ажлаа хир удаан хийсэн, хамгийн сүүлчийн ажлаа хийхээ больсон шалтгаан, ажилгүй байх хугацаандаа ямар орлого, тусламжаар );
    Тэмдэглэл

    АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСХ-нд, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, улмаар засварыг хийсний дараа төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үзүүлэлтүүдийн мэдээллийг бүтэн жилээр буюу 12 сараар нэгтгэн боловсруулахын зэрэгцээ улирлын хэлбэлзлийг тодорхойлох зорилгоор зарим үзүүлэлтийг улирлаар тооцов.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2008-07-01 2008-09-30 Эхний улирал
    2008-10-01 2008-12-31 Хоёрдугаар улирал
    2009-01-01 2009-03-31 Гуравдугаар улирал
    2009-04-01 2009-06-30 Дөрөвдүгээр улирал
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо УИХ ҮСХ
    Хяналт

    Монгол Улсад хүн амын шилжих хөдөлгөөн их байгааг харгалзан судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд судалгаанд сонгогдсон өрхөө бүрэн хамруулахын тулд тухайн өрхөд 2-3 удаа очиж, судалгаанд хамруулах ажилд хяналт тавьж ажилласан. Үүний дүнд 4 улиралд нийт 7008 өрхөөс асуулгыг бүрэн авч, судалгааны ажлын хэсгийн гишүүд, байгууллагын удирдлагуудаас бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг улирлаар нэгтгэж, түүвэрлэгдсэн нийт өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан болно. Судалгааны тоологч, ахлагч нар нь сонгогдсон өрхүүдэд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro3.1 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг боловсруулж, холбогдох хүснэгтүүдийг SPSS13.0 програмыг тус тус ашиглан улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулсан.

    Өгөгдлийн үнэлгээ

    Түүвэрлэлтийн алдааны тооцоо

    Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараахь 2 төрлийн алдаа гарч байдаг. Үүнд

    1. түүвэрлэлтийн алдаа; 2) түүвэрлэлтийн бус алдаа;
      Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологч, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулж авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүй. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцолох боломж хомс байдаг. Харин түүвэрлэлтийн алдааг статистикийн аргаар тооцолдог.
      Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүвэрлэлтийн алдаа гардаг. Түүвэрлэлтийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон.
      Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
      Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараахь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
      -Ерөнхий олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
      -Стандарт алдаа
      -Вариацийн коэффициент
      -95 хувийн итгэмжлэгдэх интервал
      -Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо

    Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйсээр, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал URL И-мэйл
    Монгол Улс, Үндэсний Статистикийн Хороо ҮСХ www.nso.mn info@nso.mn
    Ашиглах нөхцөл

    Судалгааны анхдагч мэдээлэл/мета мэдээллийг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчдэд дамжуулахыг хориглоно. Судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгч нь анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСХ-нд information@nso.mn электрон шуудангаар тус илгээх үүрэгтэй.

    Эшлэлийн шаардлага

    Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
    "Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Ажиллах хүчний Судалгаа 2008-2009, анхдагч мэдээллийн 1.0 хувилбар"

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, 2011 он

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл Цахим хуудас
    Мэдээлэл боловсруулалт, технологийн газар Үндэсний статистикийн хороо information@nso.mn www.nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2008-v2.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Цэрэндэжид Цолмон ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2016-01-21

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 2.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.