Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2007/2008

Mongolia, 2007 - 2008
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-LFS-2007-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
11255
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    MNG-NSO-MN-LFS-2007-v2.0

    Гарчиг

    АХС 2007/2008

    Товч

    АХС 2007/2008

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Өрхийн 15 ба түүнээс дээш насны гишүүдээс асуулга авсан.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0: Засварлагдсан мэдээллийн бааз.

    Үүссэн огноо

    2009-04-01

    Тэмдэглэл

    Монгол Улсын Их хурлын 2006 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого"-ын 3.1.6 дахь заалт болон "Албан бус сектор болон албан бус хөдөлмөр эрхлэлтийг хэмжих бүс хоорондын хамтын ажиллагаа"-ны төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд түүвэрлэгдсэн өрхийг хамруулан "Ажиллах хүчний судалгаа"-г "Албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаа"-тай хавсруулан явуулсанаараа өмнө явагдсан судалгаануудаасаа ялгаатай болсон. Ажиллах хүчний судалгаа болон Хүүхдийн хөдөлмөрийн 2006-2007 онд явуулсан судалгааны асуулга 9 бүлэг бүхий 159 асуулттай байсан бол энэ удаагийн судалгааны асуулга нь 6 бүлэг 140 асуултаас бүрдэж байна. Энэ нь өмнөх судалгааны үр дүнг боловсруулах явцад хүн амын ажил эрхлэлт, холбогдох шалтгаануудыг тодруулах зорилгоор хүн амын шилжих хөдөлгөөн, боловсрол, сургалт, албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой үзүүлэлтүүдийг нэмсэнтэй холбоотой.

    Хүрээ

    Тэмдэглэл

    2007/2008 оны Ажиллах хүчний судалгааны хамрах хүрээг тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, аргачлалыг ашиглан дараах мэдээллийг боловсруулан гаргахад чиглүүлсэн.

    Үүнд:

    1.Хүн ам зүйн үзүүлэлтүүд ;
    2.Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвхи ;
    3.Нэмэгдэл ажил хийх хүсэл, боломж ;
    4.Ажилгүйдэл ;
    5.Байнгын эдийн засгийн идэвхи ;
    6.Өмнөх үеийн ажил эрхлэлт ;

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Ажиллах хүчний судалгааг хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймгийн түвшинд тооцохын тулд байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), Улаанбаатар хот болгон хуваасан.

    Хүрээ

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 7008 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо ҮСХ
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Санхүүжүүлэгч ба зохион байгуулагч байгууллага

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх. Байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн, хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг "өрх" гэж үзнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй, гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
    Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол 2007-2008 оны энэ судалгааны түүвэрлэлтийн нэгжээр Монгол Улсын засаг, захиргааны нэгжийг авч, түүвэрлэлтийг 2006 оны өрх, хүн амын тоонд үндэслэн хийсэн. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон судалгаанд хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд сумдын багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 324 хэсэг, аймгаас 552 баг нийт 876 нэгжийг хамруулав.
    Ажиллах хүчний түүвэр судалгаанд олон шатат түүврийн арга хэрэглэсэн. Түүвэрлэлтийг хийхдээ таамаглаж байгаа ажилгүйчүүдийн тооны нийт хүн амд эзлэх хувийн жингээр магадлал хийн тооцсон болно. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийг аймаг, хотын дүүргээр бүлэглэн хуваарилахдаа нийт хүн амд пропорциональ харьцаагаар жигд тархаан тооцсон.
    ТАШН-ийг пропорциональ магадлалт түүврийн аргаар (ПМТ) сонгож, ТАШН бүрээс 8 өрхийг энгийн санамсаргүй түүврийн аргаарсонгож, судалгаанд хамруулсан. Түүвэрлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын Бүлэг 9-ийн 9.2 Түүвэрлэлт хэсгээс олж мэдэх боломжтой.

    Түүврийн хэлбэлзэл

    Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараахь 2 төрлийн алдаа гарч байдаг. Үүнд

    1. түүвэрлэлтийн алдаа; 2) түүвэрлэлтийн бус алдаа;
      Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологч, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулж авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүй. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцолох боломж хомс байдаг. Харин түүвэрлэлтийн алдааг статистикийн аргаар тооцолдог.
      Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүвэрлэлтийн алдаа гардаг. Түүвэрлэлтийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон.
      Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
      Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараахь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
    • Ерөнхий олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
    • Стандарт алдаа
    • Вариацийн коэффициент
    • 95 хувийн итгэмжлэгдэх интервал
    • Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо

    Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйсээр, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон. Алдааны хүснэгтийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын Хүснэгт 9.1, 9.2, 9.3, 9.4 өөс харна уу.

    Түүврийн жин

    Түүврийн жингийн дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын 9.2 Түүвэрлэлт хэсгээс мэдэх боломжтой.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, аргачлалыг ашиглан судалгааны асуулгыг дараах мэдээллийг боловсруулан гаргахад чиглүүлж боловсруулсан. Үүнд:
    1.Хүн ам зүйн үзүүлэлтүүд (өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох, хүйс, төрсөн он, сар, өдөр, сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, гэрлэлтийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан);
    2. Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвхи (эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг, эдийн засгийн идэвхтэй, идэвхгүй байдал, үндсэн болон давхар ажил эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, ажил эрхлэлтийн 1. байдал, ажил мэргэжлийн ангиллаар, үндсэн ажлынхаа цалин хөлсийг ямар хугацааны давтамжтай авдаг, авч буй цалин, хөлс, орлого);
    3.Нэмэгдэл ажил хийх хүсэл, боломж (нэмэгдэл ажил хийх хүсэл, боломжтой эсэх, нэмэгдэл ажил хийх хүсэл боломжгүй байгаа шалтгаан, нэмэгдэл ажил хэрхэн хайсан);
    4.Ажилгүйдэл (ажил хийхэд бэлэн байсан эсэх, эдийн засгийн идэвхгүй байсан шалтгаан, ажил хайсан хугацаа, ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх хүсэлтэй байгаа, хичнээн төгрөгний цалин хөлс (өдрийн, сарын) авах бодолтой байгаа, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн эсэх, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн хугацаа, сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх, ажил хайсан хэлбэр, ажил хайгаагүй шалтгаан, ажилгүй байсан хугацаа);
    5.Байнгын эдийн засгийн идэвхи (сүүлийн 12 сарын буюу байнгын эдийн засгийн идэвхи, сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар ажил эрхлэлт, ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрлөөр, ажилгүй байсан хугацаа, ажил хайсан хэлбэр, сүүлийн 12 сард үндсэн болон давхар ажил эрхлэлтээс авсан дундаж цалин хөлс, орлого) ;
    6.Өмнөх үеийн ажил эрхлэлт (өмнөх үеийн ажил эрхлэлт, ажил мэргэжил, ажил эрхлэлтийн байдал, ажиллаж байсан эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хамгийн сүүлийн ажлаа хир удаан хийсэн, хамгийн сүүлчийн ажлаа хийхээ больсон шалтгаан, ажилгүй байх хугацаандаа ямар орлого, тусламжаар амьдарч байгаа);

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2007-07-01 2007-09-30 Судалгааны 1-р улирал
    2007-10-01 2007-12-31 Судалгааны 2-р улирал
    2008-01-01 2008-03-31 Судалгааны 3-р улирал
    2008-04-01 2008-06-30 Судалгааны 4-р улирал
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо Улсын Их Хурал ҮСХ
    Хяналт

    Судалгааг улсын хэмжээнд, чанартай явуулах зорилгоор судалгааны ахлагч, тоологч 30 хүнд зориулсан сургалтыг 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төвлөрсөн хэлбэрээр зохион байгуулж, гарын авлагаар хангасан. Ажиллах хүчний судалгааны ахлагч нарыг сургалтын үеэр аймаг, нийслэлийн судалгааны бөглөгдсөн асуулгыг кодлох, мэдээллийг компьютерт шивэх дадлагыг хийлгэж, улмаар үр дүнг хэлэлцүүлэн тодруулга, тайлбар хийсэн.

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Зааврын дагуу судалгааны тоологч, ахлагч нар нь сонгогдсон өрхүүдэд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан.Монгол Улсад хүн амын шилжих хөдөлгөөн их байгааг харгалзан сонгогдсон өрхийг судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх хэрэв эзгүй байх тохиолдол гарвал тухайн өрхөд 2-3 удаа очиж, өрхийг судалгаанд хамруулах ажилд хяналт тавьж ажилласан. Үүний дүнд 4 улиралд нийт 7008 өрхөөс асуулгыг бүрэн авч, судалгааны ажлын хэсгийн гишүүд, байгууллагын удирдлагуудаас бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг боловсруулж, гаргах ажлыг YСХ-нд, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, улирлын засварлалтыг хийсний дараа төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн.
    АХС-ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro3.1 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг боловсруулж, холбогдох үр дүнгийн хүснэгтүүдийг гарган авахад SPSS13.0 програмыг тус тус ашиглав. Судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа ажлын хэсгээс ОУ-ын зөвлөхийн хамт тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулан тайланг бичиж, тархаав.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал URL И-мэйл
    Монгол Улс, Үндэсний Статистикийн Хороо ҮСХ www.nso.mn info@nso.mn
    Ашиглах нөхцөл

    Судалгааны анхдагч мэдээлэл/мета мэдээллийг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчдэд дамжуулахыг хориглоно. Судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгч нь анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСХ-нд information@nso.mn электрон шуудангаар тус илгээх үүрэгтэй.

    Эшлэлийн шаардлага

    Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
    "Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Ажиллах хүчний Судалгаа 2007-2008, анхдагч мэдээллийн 1.0 хувилбар"

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, 2009 он

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-LFS-2007-v2.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Цэрэндэжидийн Цолмон ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2016-01-21

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 2.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.