MNG-NSO-MN-LFS-2002-v3.0
АХС 2002/2003
АХС 2002/2003
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Монгол Улс Үндэсний статистикийн газраас “Ажиллах хүчний судалгаа”-г Азийн хөгжлийн банк болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын санхүү, техникийн тусламжтайгаар анх удаа 2002-2003 онд эрхлэн явуулсан. Ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг 2002 оны 10-р сараас 2003 оны 9-р сарыг дуусталх хугацааг хамруулан жилийн турш дөрвөн улирлаар явуулсан юм.
Монгол Улсад анх удаа 2002-2003 онд “Ажиллах хүчний судалгаа” (АХС)-г Хүүхдийн хөдөлмөрийн талаархи хавсарга судалгаа (ХХХС)-тай хамтруулан явуулсан. АХС нь Монгол Улсын хүн амын эдийн засгийн идэвхийг тодорхойлоход олон улсын нийтлэг ойлголт, тодорхойлолт, арга зүйг ашиглан явуулсан ажил эрхлэлтийн анхны түүвэр судалгаа болсон. Нийгмийн статистик мэдээллийн цөм болсон Ажиллах хүчний түүвэр судалгаа (АХС) нь Монгол Улсын хувьд хүн амын ажил эрхлэлтийн талаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүн амын эдийн засгийн идэвхийг 2 арга /”тухайн үеийн” болон “байнгын” гэсэн/-аар тооцсон ажил эрхлэлтийн талаархи өрхөд суурилсан анхны томоохон түүвэр судалгаа юм. Ажиллах хүчний түүвэр судалгаа нь хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүд болон ажилгүйчүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагаараа нийгэм, иргэдийн амьдралд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нэн ач холбогдол бүхий суурь, бодит мэдээллийн шинэ их үүсвэрүүдийг илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой. Ажиллах хүчний судалгаатай хамтруулан хүүхдийн хөдөлмөр эрхлэлт(ХХС)-ийн талаар улсын хэмжээнд анх удаа өргөн хэмжээний мэдээлэл цуглуулсан нь хүүхдийн эдийн засгийн идэвхи, хүүхдийн ажил, хөдөлмөрийн цар хүрээ, төлөв байдлын талаархи мэдээллийн баялаг санг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Хувилбар 3.0- Засварлагдсан мэдээллийн бааз
2016-01-19
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12,800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.
Судалгаанд өрхийн 5 ба түүнээс дээш насны бүх гишүүд хамрагдана.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
| Нэр | Үүрэг |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | Судалгаааны асуулгыг боловсруулахад тусалж судалгааг санхүүжүүлсэн |
| Судалгаааны асуулгыг боловсруулахад тусалж судалгааг санхүүжүүлсэн |
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Монгол Улсын Засгийн газар | ЗГ |
| Азийн хөгжлийн банк | АХБ |
| Олон улсын хөдөлмөрийн байгууллага | ОУХБ |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Ноён. Ража Корали | АХБ-ны ОУ-ын зөвлөх | Судалгааны түүвэрлэлтийн загвар гаргах мөн үндсэн тайлан бэлтгэх ажилд зөвөлгөө өгсөн |
| Ноён. Бишнү Дэв Пант | АХБ-ны ахлах мэргэжилтэн | Судалгааны аргачлалд болон үр дүнд шинжилгээ хийхэд зөвөлгөө өгсөн. |
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнг ашиглан дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, цэргийн хуаран зэрэг газруудыг оруулалгүйгээр Монголын нийт өрхөд үндэслэн АХС-ны түүврийн хүрээг тогтоосон. Судалгааны нутаг дэвсгэрийн үндсэн нэгжийг тогтоохдоо Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан үндсэн 5 бүсийг (Улаанбаатар хот болон төв, зүүн, баруун, хангайн бүс) дотор нь хот, хөдөө гэж нийт 9 бүлэг болгон авсан. Түүвэрлэлтийг хийхдээ 2 шатат түүврийн аргыг хэрэглэсэн. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын нэгжийг түүврийн анхан шатны нэгж (ТАШН)-ээр, өрхийн түүврийн хоёр дахь нэгж (ТХШН)-ээр сонгосон. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгж (ТАШН)-ийг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар, хоёр дахь шатанд ТАШН-ийг сонгосны дараа тооллогын нэгж бүрээс түүвэр олонлогийг бүрдүүлэх өрхүүдийг энгийн санамсаргүй системчилсэн цикл түүврийн аргаар сонгосон.Тус судалгааны нэг зорилго нь ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг улсын хэмжээнд болон хот, хөдөөгөөр судлан гаргах явдал байв. Энэ зорилгын хүрээнд нийт түүврийн хэмжээг 4 улирлаар бүлэглэн тэнцүү хувааж, түүврийн сонголтыг 3 сар тутам буюу улирал бүрээр хангалттай хэмжээнд хийсэн болно. Нэг улиралд 3,200 өрх, 12,000 гаруй хүнийг түүвэрлэн хамруулж нийт дөрвөн улирлын тоо мэдээг нэгтгэн үндсэн үзүүлэлтүүдийг тооцов.
Тайланд тусгагдаагүй
Судалгаанд нийт 12,800 өрх сонгогдсоноос 12,787 өрх судалгаанд хамрагдаж, хамрагдалтын түвшин 99,9 хувьтай гарав. Судалгаанд нийтдээ 49,948 хүн хамрагдаж асуулганд хариулсан
Түүвэрт сонгогдсон нэг өрх эх олонлогийн хэдэн өрхийг төлөөлж байгааг түүврийн жинг тооцож гаргаснаар мэдэж болно. Жин гэдэг нь судалгаанд хамрагдах өрхийн сонгогдох магадлалын урвуу хэмжигдэхүүн юм.
Бид 2 шатат түүврийн арга хэрэглэсэн учир 2 төрлийн жин тооцно.
Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан судалгааны асуулгын хуудас, зааврыг боловсруулсан. Тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, аргачлалыг ашиглан асуулгыг боловсруулж, төгсгөлийн бүлэгт хүүхдийн хөдөлмөрийн талаарх асуултуудыг хавсаргасан. Сургалтанд хамрагдсан тоологч нар сонгогдсон бүх өрхөд очиж асуулга авч, тэдний эдийн засгийн идэвхитэй, идэвхигүй байдлын талаар иж бүрэн мэдээлэл цуглуулсан. Судалгааны асуулгын тухайн үеийн идэвхийн талаарх хэсэгт өрхийн 5 ба түүнээс дээш насны бүх хүнээс сүүлийн 7 хоногт эрхэлсэн эдийн засгийн үйл ажиллагааны талаар асууж бөглөсөн. Эдийн засгийн идэвхийг бодитой тооцохын тулд сонгогдсон өрхийн гишүүдийн эрхэлсэн эдийн засгийн бүх үйл ажиллагаа, түүний дотор өрхийн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо зэрэг аж ахуйн ажлууд дахь оролцооны талаар нарийвчлан асуусан.
Манай орны эдийн засгийн үйл ажиллагаанд мал аж ахуй зонхилох үүрэгтэй байдаг. Иймд сүүлийн 12 сарын буюу байнгын идэвхийг тодорхойлох аргачлалаар хүн амын жилийн турш эрхэлсэн үндсэн болон бусад үйл ажиллагаа, улирлын хэлбэлзлийн талаарх мэдээллийг авсан. ОУХБ-ын ХХУОУХ нь АХС-нд хүүхдийн хөдөлмөрийн талаархи хавсарга судалгааг оруулж, судалгааг хамтран санхүүжүүлсэн. ХХХС -ны асуулга нь хүүхдийн өрх, өрхөөс гадуурх эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаан дахь оролцооны талаарх мэдээллийг цуглуулахад чиглэсэн. Тухайлбал 5-17 насны хүүхэд нь гэрийн ажилд оролцож буй эсэх, хэдэн наснаасаа эхлэн өрхөөс гадуур ажил хийж эхэлсэн, ажлаас болж өвдөж гэмтсэн эсэх талаар нарийвчлан судалсан. Олон улсын стандартын дагуу АХС-ны асуулга авах өрхийн гишүүдийн насны доод хязгаарыг 5 насаар тогтоосон нь тэдний эдийн засгийн үйл ажиллагаа, боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах зорилготой байв. Энэ судалгааг зохион байгуулан явуулах ажлын хэсэг нь асуулгын хуудас, зааврыг боловсруулахдаа удирдлагын зөвлөлийн гишүүд болон холбогдох яамд, ТББ, ОУБ-уудтай зөвшилцөх, саналыг нь авах, хоёр удаа турших замаар асуулгыг хэд хэдэн удаа шинэчлэн боловсронгуй болгож эцэслэсэн. (Хавсралт 4-ыг үзнэ үү). Асуулгаар дараах мэдээллийг цуглуулсан.
Үүнд:
A Хүн ам зүйн үзүүлэлтүүд
a. Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох
б. Хүйс
в. Төрсөн он сар өдөр, нас
г. Сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх
д. Боловсролын түвшин
е. Бичиг үсгийн мэдлэг
ё. Гэрлэлтийн байдал
Б. Сүүлийн 7 хоног болон сүүлийн 12 сарын байдлаар тодорхойлох ажиллах хүчний үзүүлэлтүүд
Тухайн үеийн идэвхи, түүнд зарцуулсан цаг
a.Сүүлийн 7 хоногийн (тухайн үеийн) эдийн засгийн үйл ажиллагааны идэвхи
б.Сүүлийн 7 хоногийн (тухайн үеийн) эдийн засгийн үйл ажиллагаанд зарцуулсан цаг
в.Сүүлийн 7 хоногийн (тухайн үеийн) эдийн засгийн бус үйл ажиллагаа
г. Сүүлийн 7 хоногийн (тухайн үеийн) эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулсан цаг
д.Сүүлийн 7 хоногийн эдийн засгийн идэвхитэй, идэвхигүй байдал
е.Сүүлийн 7 хоногт (тухайн үеийн) эрхэлсэн үндсэн болон давхар ажил эрхлэлт
ё.Yндсэн болон давхар ажил эрхлэлтийн ажилласан хугацаа
ж.Сүүлийн 7 хоногт үндсэн болон давхар ажил эрхэлсэн дундаж цаг
з.Үндсэн болон давхар ажил эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар
и.Үндсэн болон давхар ажил эрхлэлт, ажил эрхлэлтийн байдлаар
й. Ажил эрхлэлт, байгууллагын төрлөөр
к.Үндсэн болон давхар ажил эрхлэлтэнд зарцуулсан дундаж цаг
л.Сүүлийн 7 хоногт (тухайн үеийн) эрхэлсэн цалин, хөлстэй үндсэн болон давхар ажил эрхэлсэн хүний тоо
м.Сүүлийн 7 хоногт (тухайн үеийн) цалин, хөлстэй үндсэн болон давхар ажил эрхэлсэн ажиллагчдын цалин, орлого
н.Нэмэгдэл ажил хийх хүсэл, боломж
о.Нэмэгдэл ажил хийх хүсэл боломжгүй байгаа шалтгаан
ө.Бүрэн бус хөдөлмөр эрхэлсэн хугацаа
п.Нэмэгдэл ажил хэрхэн хайсан
В. Ажилгүйдэл
а. Ажил хийхэд бэлэн байсан эсэх
б. Эдийн засгийн идэвхигүй байсан шалтгаан
в. Ажил хайсан хугацаа
г. Ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх бодолтой байгаа
д. Хичнээн төгрөгний цалин хөлс (өдрийн, сарын) авах бодолтой байгаа
е. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн эсэх
ё. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн хугацаа
ж. Ажил хайсан хэлбэр
з. Ажилгүй байсан хугацаа
Г. Байнгын эдийн засгийн идэвхи
а. Сүүлийн 12 сарын эдийн засгийн идэвхи
б. Сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар ажил эрхлэлт
в. Сүүлийн 12 сарын хугацааны үндсэн ба давхар ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар
г. Ажилгүй байсан хугацаа
д. Ажил хайсан хэлбэр
е. Сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар ажил эрхлэлт, ажил эрхлэлтийн байдлаар
ё. Сүүлийн 12 сард үндсэн болон давхар ажил эрхлэлтээс авсан дундаж цалин хөлс, орлого
Д. Өмнөх үеийн ажил эрхлэлт
а. Өмнөх үеийн ажил эрхлэлтийн ажил мэргэжил, ажиллаж байсан эдийн засгийн үйл
ажиллагааны салбар, байгууллагын төрөл
б. Хамгийн сүүлийн ажлаа хир удаан хийсэн
в. Хамгийн сүүлийн үеийн ажил эрхлэлтийн байдал
г. Өмнөх үеийн ажил эрхлэлтийн хамгийн сүүлчийн өдөр, хугацаа
д. Ажиллаж байсан салбар, байгууллагын төрөл
е. Хамгийн сүүлчийн ажлаа хийхээ больсон шалтгаан
ё. Ажилгүй байх хугацаандаа ямар орлого, тусламжаар амьдарч байгаа
Е. Хүүхдийн эдийн засгийн идэвхи (5-17 насны)
a. Гэрийнхээ ажилд тусалж байгаа хэлбэрүүд
б. Сургуульд хамрагдалт
в. Сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан
г. Өрхийн аж ахуйн ажилд оролцдог эсэх
г. Анх хэдэн настайгаасаа эхэлж ажиллаж эхэлсэн
д. Өрхийн аж ахуйд туслах, ажиллах болсон шалтгаан
е. Өрхөөс гадуур ямар нэг ажил хийх болсон шалтгаан
ё. Хэний удирдлага, хяналтын дор ажиллаж байгаа
ж. Хүүхдүүд ажлын байрныхаа нөхцөлд сэтгэл ханамж ямар байдаг
з. Хийж буй ажил нь хүүхдэд бие болон сэтгэлийн дарамт учруулдаг эсэх
и. Шөнө оройн цагаар ажилладаг эсэх, хэр олон удаа
й. Хүүхэд ажлаасаа болж өвдөж гэмтсэн эсэх
к. Ямар өвчин гэмтэл авсан
л. Олсон орлогоо юунд зарцуулдаг
м. Өдөрт өөрт нь чөлөөт цаг гардаг эсэх
Судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа ажлын хэсэг зөвлөхийн хамт тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг бусад эх сурвалжаас авсан мэдээлэлтэй харьцуулж үзэх, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварлах, зарим үзүүлэлтийн боловсруулалтанд хэрэглэсэн томьёолол, агуулгыг лавлан тодруулсны үндсэн дээр ажлын баримт бичиг болох материалуудыг бэлтгэн гаргаж тайлан бичихэд хэрэглэв. Түүврийн алдааг IMPS программын хүрээнд CENVAR модулыг ашиглан тооцсон.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2002-10-01 | 2002-12-31 | Нэгдүгээр улирал |
| 2003-01-01 | 2003-03-31 | Хоёрдугаар улирал |
| 2003-04-01 | 2003-06-30 | Гуравдугаар улирал |
| 2003-07-01 | 2003-09-30 | Дөрөвдүгээр улирал |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Монгол Улсын Үндэсний хороо | УИХ | ҮСХ |
Судалгааны ажлын хэсгийн гишүүд, байгууллагын удирдлагуудаас бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг нийт 13 аймаг болон Улаанбаатар хотод хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажилласан. Нийслэл, аймгийн статистикийн албадын ажилтнуудыг тоологч, ахлагчаар авч ажиллуулсан нь тэдний мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхэд тодорхой үр дүн үзүүлсэн.
Судалгааны тоологч, ахлагч нар сонгогдсон өрхүүдэд очиж 5 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Судалгааны нэгдүгээр улирлын мэдээллийг цуглуулах ажил 2002 оны 10-12 сард, хоёрдугаар улирлынх 2003 оны 1-3 сард, гуравдугаар улирлынх 2003 оны 4-6 сард, дөрөвдүгээр улирлынх 2003 оны 7-9 сард хийгдэж дууссан. Тоологч бүрт 5-6 тооллогын нэгжийн 50-60 өрх ногдсон бөгөөд энэ судалгаа нь улирлаар явагдсан тул улирал бүрийн дараагийн сард илүү ачаалалтай ажиллаж байв. Монгол Улсад хүн амын шилжих хөдөлгөөн их байгааг харгалзан судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд судалгаанд сонгогдсон өрхөө бүрэн хамруулахын тулд тухайн өрхөд 2-3 удаа дахин очиж, судалгаанд хамруулах ажилд хяналт тавьж ажиллав. Үүний дүнд нийт 4 улирлын хэмжээнд 12,787 өрхөөс асуулга бүрэн авч чадав.
АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСГ-т, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, засварлан төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн. АНУ-ын Тооллогын Товчооноос боловсруулан гаргасан IMPS программыг ҮСГ-ны мэдээлэл боловсруулалтын газрын ажилтнууд хүн амын тооллого болон бусад түүвэр судалгаануудад өргөнөөр ашиглаж тодорхой туршлага дадлага эзэмшсэн тул АХС-ны мэдээллийг IMPS багц програмаар боловсруулж, мэдээллийг шалгахдаа Cоncor-ын засварын модулыг ашигласан.
Түүвэр судалгаа хийхэд зайлшгүй яригддаг асуудал нь түүвэрлэлтийн болон түүвэрлэлтийн бус алдаа бөгөөд АХС-ны хувьд ч гэсэн үүнийг харгалзан үзэх ёстой. Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үед гарсан алдаанаас үүсэлтэй байдаг. Энэ нь судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологчийн болон мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулна. Түүвэрлэлтийн бус алдааг багасгах зорилготойгоор хэд хэдэн урьдчилсан арга хэмжээ авсан. Түүвэрлэлтийн аргын нарийвчилсан төлөвлөлт; мэдээлэл цуглуулах болон боловсруулах үе шатанд хийсэн АХС-ны ажлын хэсгийн сургалт, зааварчилгаа; тоо мэдээллийг боловсруулах, цэвэрлэх, мэдээллийн уялдаа холбоог шалгах, үр дүнгийн хүснэгтийг гаргах, шивэлтийн болон хяналт, боловсруулалтын программ нь түүврийн бус алдааг багасгасан. Гэхдээ түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүйг энд дурдах нь зүйтэй байх. Түүвэрлэлтийн бус алдааг тооцох арга дутмаг байдаг тул энэхүү судалгааны нийт алдааг зөвхөн түүврийн алдаагаар илэрхийлсэн болно. Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон.
Улсын хэмжээнд тодорхойлогдсон тооллогын нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаасаа ямархуу хэлбэлзэлтэй байхыг түүврийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
АХС-ны мэдээллийг боловсруулахад АНУ-ын тооллогын товчооны боловсруулсан IMPS программыг ашигласан. Судалгааны түүврийн алдааг тооцохдоо IMPS-ийн түүврийн вариацийг тооцдог CENVAR модулыг ашигласан болно. Тооцоологдох ерөнхий олонлогийн үзүүлэлт болон багцлалын тооцоо бүрт CENVAR доорх үр дүнг гаргасан.
Түүврийн алдааны хэмжээг тооцохдоо стандарт алдааг 95.0 хувийн магадлалтай авна гэвэл 2 (харин 90.0 хувийн магадлалтай авахаар бол 1.6-аар үржүүлж)-оор үржүүлж, түүврийн тооцооны утга дээр нэмж, хасдаг. Тооцооны утга дээр стандарт алдааг 2-р үржүүлэн нэмж хассанаар уг интервал ерөнхий олонлогийн бодит утгыг агуулах магадлал 95.0 хувь болдог. CENVAR-ын модулаар тооцсон түүврийн алдаанд стандарт алдаа нь 2, итгэмжлэгдэх интервал нь 95.0 хувь байна. Хүснэгт 76-83-д түүврийн алдааны тооцоог үзүүлэв.
Хэрэглэгчийн зааварт дурдсанчлан, CENVAR модуль нь олон шатат бүлэглэсэн түүврийн аргын хувьд вариацыг тооцож гаргадаг. АХС-нд ашигласан хоёр шатат түүврийн аргын нарийвчлал, 9 бүлэг, түүврийн жингийн дүнг CENVAR модулын түүврийн загварыг тодорхойлох үе шатанд бүрэн оруулж өгсөн. Гэсэн хэдий ч түүврийн загварын зарим нэг ойлголт, тухайлбал буцаалттай системчилсэн бүлэглэсэн энгийн санамсаргүй түүврийн аргаар тодорхойлогдсон аймаг (бүс), сум (дүүрэг)-ээр бүлэглэсэн түүврийн загвар CENVAR- ын хувьд тодорхойлогдоогүй байсан. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнээс хамааран энэхүү модулаар тооцогдсон түүврийн алдаа нь бодит утга болон бодит итгэмжлэгдсэн интервалын хэмжээг нэмүү байдлаар илэрхийлсэн байж болох талтай.
Тооллогын нэгж бүрээс 10 өрх түүвэрлэгдэх ёстой боловч зарим тооллогын нэгжээс 10 - аас бага өрх түүвэрлэгдсэн.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Монгол Улс, Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | www.nso.mn | info@nso.mn |
Судалгааны анхдагч мэдээллийг статистик дүн шинжилгээ, судалгаа хийх хүсэлтэй байгаа хэрэглэгчдэд үнэгүй тархааж болох ба үүний тулд тухайн хэрэглэгч нь хийх гэж буй судалгаа, шинжилгээний ажлын зорилго, асуулга, асуулт, арга аргачлал, хүлээгдэж буй үр дүн гэх мэт холбогдох мэдээллээ тодорхойлж өгөх хэрэгтэй. Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn mailto:information@nso.mn электрон шуудангаар илгээх үүрэгтэй.
Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй. “Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Ажиллах Хүчний Судалгаа 2002-2003, анхдагч мэдээллийн 2.0 хувилбар"
Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.
Үндэсний Статистикийн Хороо,Монгол улс, 2007
DDI-MNG-NSO-MN-LFS-2002-v3.0
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Зундуйн Нансалмаа | ҮСГ | Баримтжуулалт хийсэн |
| Daniel Clarke | АНДЭЗК | Баримтжуулалтыг хянасан |
2008-05-20
Хувилбар 3.0