DDI-MNG-NSO-MN-LFS-2025-v1.0
АХС-2025
Labour Force Survey 2025
| Нэр |
|---|
| Монгол улс |
АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм. АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой. Мөн АХС нь “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн 8-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих), 5-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих)-ын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн анхдагч эх үүсвэр юм.
Sample survey data [ssd]
v0.1
Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 330 сумын 1647 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 204 хороо хамрагдсан.
| Нэр |
|---|
| Үндэсний Статистикийн Хороо |
Судалгаанд Монгол Улсын 2024 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2025-01-01 | 2025-12-31 | Сар бүр |
Panel survey [panel survey]
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа бид бүрэн автоматжуулсан технологи болох таблет технологийг ашигласан болно. Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15, түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулдаг. Судлаачид мэдээллээ цуглуулсны дараа судалгааны ахлах болон судлаачид зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт дамжуулдаг. Т?в сервер дээр өгөгдөл хүлээн авсны дараа ҮСХ-ны судалгааны баг орон нутгийн нэгжийн ахлагчийн дамжуулсан бүх өгөгдлийг логик болон бусад аргаар шалгаж, тоологчдоос орон нутгийн нэгжийн ахлагчаар дамжуулан нэмэлт тодруулга авдаг.
| Description |
|---|
| АХС-ны мэдээллийг оруулах, шалгах, засварлахдаа тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргах ажлыг SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан. |
DDI-MNG-NSO-MN-LFS-2025-v1.0
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| ҮСХ | ҮСХ |
2026-06-23
DDI-MNG-NSO-MN-LFS-2025-v1.0