Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
SUT

НАХ, СХТ 2024

2025
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-SUT-2024-v0.1
Судалгаа
Нөөц, ашиглалтын хүснэгт
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2026-03-23
Сүүлд шинэчилсэн огноо
2026-03-26
Хандалтын тоо
878
Татагдсан тоо
116
  • Судалгааны тайлбар
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-SUT-2024-v0.1

    Гарчиг

    НАХ, СХТ 2024

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйл “Тооллого, судалгаа явуулах”-ийн 1-ийн б-д “Салбар хоорондын тэнцэл, нөөц, ашиглалтын хvснэгтийг 5 жил тутам” явуулна гэж тусгагдсан билээ. Нөөц, ашиглалтын хvснэгт (НАХ), салбар хоорондын тэнцэл (СХТ) нь улс орны эдийн засгийг илүү дэлгэрэнгүй тодорхойлдог бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бараа, үйлчилгээний ашиглалт болон тухайн үйлдвэрлэл дэх орлого бүрдэлтийг нэгдсэн байдлаар харуулдаг хүснэгт юм. НАХ-ийг байгуулахад өөр өөр мэдээллийн эх үүсвэрээс цуглуулсан мэдээллийн нийцтэй байдлыг шалгах хүрээ болж өгдөг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэмжих гурван арга, тухайлбал үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын болон орлогын аргаар нэгтгэн боловсруулахад ашигладаг. Нөгөө талаас салбар хоорондын тэнцэл байгуулах суурь мэдээлэл болж өгдөг. ҮСХ нь “Нөөц, ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын тэнцлийг 2024 оны гүйцэтгэлээр байгуулах судалгаа” болон “Хувиараа хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г 2025 онд зохион байгуулж, судалгаагаар цуглуулсан мэдээлэл болон мэдээллийн бусад эх үүсвэрт үндэслэн НАХ, СХТ-ийг байгуулах ажлыг 2024 оны сууриар хийж гүйцэтгэлээ. НАХ-ийн хамрах хүрээ нь үндэсний эдийн засгийн бүх үйл ажиллагааг бүтээгдэхүүнээр харуулдгаараа онцлогтой.

    Мэдээллийн төрөл

    Аж ахуйн нэгж, байгууллагын 2024 оны орлого, зардлын дэлгэрэнгүй судалгаа (ААНБ-3), Аж ахуйн нэгж, байгууллагын 2024 оны үйл ажиллагааны хураангуй мэдээ (ААНБ-2), албан ёсны статистик мэдээлэл болон тооцоо, санхүү, татварын тайлан зэрэг захиргааны мэдээлэл

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар v0.1

    Үүссэн огноо

    2024

    Version responsibility

    Үндэсний статистикийн хороо

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Аж ахуйн нэгж, байгууллагын 2024 оны орлого, зардлын дэлгэрэнгүй судалгаа (ААНБ-3)-нд "магадлалт бус түүвэр"-ийн аргаар 2050 аж ахуйн нэгж, байгууллагыг ҮСХ-ноос жил бүр зохион байгуулдаг Аж ахуйн нэгж, байгууллагын 2024 оны үйл ажиллагааны хураангуй мэдээ (ААНБ-2)-нд хамрагдсан 26065 нэгжээс сонгосон. Ингэхдээ нийт 134 эдийн засгийн дэд салбарын хувьд 2023 оны борлуулалтын орлогод үндэслэн салбар бүрт ААНБ-ыг ихээс бага руу нь эрэмбэлж, их, дунд, бага орлоготой гэж тэнцүү тооны 3 бүлэгт хуваасан. Тухайн салбар, орлогын бүлэг бүрээс тэнцүү тооны ААНБ-ыг хамруулах зарчмаар 2050 ААНБ-ыг сонгосон. Тухайн салбарт 15 буюу түүнээс бага тооны ААНБ хамаарч байвал нэлэнхүй сонгох;
    -1-ээс дээш үйл ажиллагааны чиглэлтэй бол нэлэнхүй сонгох;
    -Уул уурхай олборлолт (B), боловсруулах үйлдвэрлэл (С), цахилгаан, хий, уур, агааржуулалт (D), ус хангамж, сувагжилт (E) салбаруудаас түлхүү сонгох гэсэн зарчмуудыг мөрдлөг болгосон.
    -Хэрэв сонгогдсон ААНБ олдоогүй, эзэн, захирал нас барсан, мэдээлэл өгөхөөс татгалзсан зэрэг шалтгааны улмаас судалгаанд хамрагдаагүй бол тухайн ААНБ-тай ижил борлуулалтын орлогын бүлэгт хамаарах дараагийн ААНБ-аар орлуулсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2025-05-01 2025-06-30 5 жилд 1 удаа
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Цахимд суурилсан асуулгын арга (Computer-assisted web interviewing, CAWI)-аар аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө нөхнө.
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр
    Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-ноос тусгайлан зохион байгуулсан сургалтад хамрагдаж, судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтад тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. Уг судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 86 мэдээлэл цуглуулагч, 2 шалгагч ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл боловсруулалт
    Type
    Мэдээллийг MS excel болон Stata дээр боловсруулсан. НАХ-ийг 201 дэд салбар, 322 нэр төрлийн бараа, үйлчилгээний түвшинд байгуулж, НАХ-ийн нэгтгэлийг 173х130, 48х32, 20х20 гэсэн хэмжээс бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ болон салбар, дэд салбарын түвшинд байгуулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-SUT-2024-v0.1

    Боловсруулсан
    Нэр
    Үндэсний статистикийн хороо
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2024

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар v0.1

    Үүссэн огноо

    2024

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.