Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
HSES

ӨНЭЗС 2024

Mongolia, 2024
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-HSES-2024-v0.1
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2026-01-29
Сүүлд шинэчилсэн огноо
2026-02-16
Хандалтын тоо
28074
Татагдсан тоо
617
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-HSES-2024-v0.1

    Гарчиг

    ӨНЭЗС 2024

    Улс
    Нэр Улсын код
    Mongolia MNG
    Судалгааны төрөл

    Хувилбар v0.1

    Ерөнхий мэдээлэл

    Товч: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/228 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2024 оны судалгаа нь ядуурал, өрхийн орлого, зарлагын үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    ӨНЭЗС 2024

    Үүссэн огноо

    2024

    Version responsibility

    Үндэсний статистикийн хороо

    Хүрээ

    Тэмдэглэл

    Газар зүйн хүрээ
    Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо NSO

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт
    Түүврийн зохиомж

    Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.

    Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
    Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.

    Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
    Судалгаанд 2024 онд 16400 өрх хамрагдахаас 15513 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 94.6 хувь байна

    Судалгааны нэгж

    Тэмдэглэл

    Судалгааны нэгж: Өрх, өрхийн гишүүд

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2024-01-01 2024-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2024-01-01 2024-12-31 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ
    Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2024 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 23 ахлагч, 4 хянагч, 86 судлаач ажилласан.
    Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    МЭДЭЭЛЭЛ ЗАСАЛТ
    Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
    ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.7 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 18 програм ашиглан боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-HSES-2024-v0.1

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2026-01-08

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    DDI-MN-NSO-HSES-2024-v0.1

    Үүссэн огноо

    2026-01-08

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.