DDI-MN-NSO-HSES-2023-v0.1
ӨНЭЗС 2023
| Нэр | Улсын код |
|---|---|
| Mongolian | MNG |
Товч: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2023 оны судалгаа нь өрхийн орлого, зарлагын үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц хураангуй хэлбэрээр зохион байгуулагдсан.
Судалгааны нэгж: Өрх, өрхийн гишүүд
v0.1
Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.
| Нэр |
|---|
| Үндэсний статистикийн хороо |
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
Аймгийн төвд:
-Аймгийн төв тус бүрт 8 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Завхан аймагт 4, Дорноговь, Ховд, Өмнөговь, Хэнтий аймагт 12, Дорнод аймагт 16, Дархан-Уул аймагт 24, Орхон аймагт 44 ТАШН тус тус сонгосон.
-Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
-Аймаг тус бүр 24 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул аймагт 12, Сүхбаатар, Дундговь, Булган, Говь-Алтай, Завхан аймагт 16, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймагт 32, Хөвсгөл аймагт 48 ТАШН тус тус сонгосон.
-Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
Судалгаанд 2023 онд 8616 өрх хамрагдахаас 8550 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.2 хувь байна
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2023-01-01 | 2023-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2023-01-01 | 2023-12-31 | Сар бүр |
Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2022 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 68 судлаач ажилласан.
Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.
МЭДЭЭЛЭЛ ЗАСАЛТ
Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.7 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.2 програм ашиглан боловсруулсан.
DDI-MN-NSO-HSES-2023-v0.1
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | NSO |