Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
HSES

ӨНЭЗС 2022

Mongolian, 2022
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-HSES-2022-v0.1
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-03
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-30
Хандалтын тоо
26842
Татагдсан тоо
520
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-HSES-2022-v0.1

    Гарчиг

    ӨНЭЗС 2022

    Улс
    Нэр Улсын код
    Mongolian MNG
    Хураангуй

    Товч: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн A/51 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2022 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.

    Судалгааны нэгж

    Судалгааны нэгж: Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    v0.1

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.

    Гүйцэтгэгч болон түнш

    Боловсруулсан
    Нэр
    Үндэсний статистикийн хороо

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүврийн зохиомж

    Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.

    Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.

    Улаанбаатар хотод:

    • Улаанбаатар хотын нийт хэсгээс 480 ТАШН-ийг
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.

    Аймгийн төвд:
    -Аймгийн төв тус бүрт 36 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Говьсүмбэр аймагт 18, Дархан-Уул аймагт 48, Орхон аймагт 72 ТАШН сонгосон.
    -Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.

    Сумын төв, хөдөө нутагт:
    -Аймаг тус бүр 68 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудад 80 ТАШН, Өмнөговь, Дундговь аймгуудад 56 ТАШН, Хөвсгөл аймагт 92 ТАШН, Говьсүмбэр аймагт 36, Дархан-уул аймагт 34 ТАШН сонгосон.
    -Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.

    Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
    Судалгаанд 2022 онд 23624 өрх хамрагдахаас 22995 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 97.3 хувь байна

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2022-01-01 2022-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2022-01-01 2022-12-31 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2022 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 23 ахлагч, 3 хянагч, 122 судлаач ажилласан.
    Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    МЭДЭЭЛЭЛ ЗАСАЛТ
    Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
    ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.5 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.2 програм ашиглан боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-HSES-2022-v0.1

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо NSO
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.