Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
HSES

ӨНЭЗС 2021

Mongolian, 2020 - 2021
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-HSES-2021-v0.1
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-03
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-30
Хандалтын тоо
23462
Татагдсан тоо
93
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-HSES-2021-v0.1

    Гарчиг

    ӨНЭЗС 2021

    Улс
    Нэр Улсын код
    Mongolian MNG
    Судалгааны төрөл

    Sample Frame, Households [sf/hh]

    Хураангуй

    Товч: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2021 оны судалгаа нь өрхийн орлого, зарлагын үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц хураангуй хэлбэрээр зохион байгуулагдсан.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Судалгааны нэгж: Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    version 1.0

    Үүссэн огноо

    2021-01-01

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо NSO

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 11232 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.

    Түүврийн хэлбэлзэл

    Түүврийн зохиомж

    Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.

    Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.

    Улаанбаатар хотод:

    • Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.

    Аймгийн төвд:
    -Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул болон Орхонд 24 ТАШН сонгосон.
    -Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.

    Сумын төв, хөдөө нутагт:
    -Аймаг тус бүр 24 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Увс аймгуудад 36 ТАШН, Төв, Өвөрхангай, Архангай аймгуудад 48 ТАШН, Хөвсгөл аймагт 60 ТАШН, Дархан-уул аймагт 12 ТАШН сонгосон.
    -Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.

    Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
    Судалгаанд 2021 онд 11232 өрх хамрагдахаас 11199 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.7 хувь байна.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2020-01-01 2021-01-01 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2020-01-01 2021-01-01 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2021 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 76 судлаач ажилласан.
    Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Түүнчлэн зарим үед Ковид-19-ийн тархалт болон хөл хорионоос шалтгаалан судлаачид нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллээ цуглуулах боломжгүй байсан тул утсаар мэдээллийг цуглуулах чиглэл, заавар зөвлөмжийг судлаачиддаа өгөн ажилласан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    МЭДЭЭЛЭЛ ЗАСАЛТ
    Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
    ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.5 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.2 програм ашиглан боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-HSES-2021-v0.1

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний статистикийн хороо NSO Судалгааны баримт бичиг Судалгааны баримт бичиг
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2021-01-01

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    v0.1

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.