DDI-MNG-NSO-MON-HSES-2020-v1.0
ӨНЭЗС 2020
| Нэр | Улсын код |
|---|---|
| MNG | Mongolian |
2002-2003, 2007-2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020
Товч: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2020 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.
Sample survey data [ssd]
Өрх, өрхийн гишүүд
2020-01-01
Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.
Газар зүйн хүрээ: Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | Улсын Их Хурал | Баримтжуулалт хийсэн |
ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 16488 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.
тест
Судалгаанд 2020 онд 16488 өрх хамрагдахаас 16460 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.8 хувь байна.
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул 36 ТАШН, Орхонд 60 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүрийн 48 баг ба өрхийн тооноос харгалзан, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 60 баг, Говьсүмбэр, Дархан-уул аймагт 24 багийг сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2020-01-01 | 2021-01-01 | ??? ??? |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2020-01-01 | 2021-01-01 | ??? ??? |
Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2020 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 95 судлаач ажилласан.
Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Түүнчлэн зарим үед Ковид-19-ийн тархалт болон хөл хорионоос шалтгаалан судлаачид нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллээ цуглуулах боломжгүй байсан тул утсаар мэдээллийг цуглуулах чиглэл, заавар зөвлөмжийг судлаачиддаа өгөн ажилласан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.
Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.5 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.2 програм ашиглан боловсруулсан.
Үндэсний статистикийн хороо 2021
| Харьяалал | Цахим хуудас |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | 1212.mn |
DDI-MN-NSO-HSES-2020-v0.1
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | NSO |
2020-01-01
v0.1