Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
central

ӨНЭЗС 2019

MNG, 2019
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-HSES-2019-v0.1
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-03
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-03
Хандалтын тоо
12229
Татагдсан тоо
121
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-HSES-2019-v0.1

    Гарчиг

    ӨНЭЗС 2019

    Улс
    Нэр Улсын код
    MNG Mongolia
    Судалгааны төрөл

    Sample Frame, Households [sf/hh]

    Хураангуй

    Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2019 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц хураангуй хэлбэрээр зохион байгуулагдсан.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Хүрээ

    Тэмдэглэл

    Улсын хэмжээний нийт түүврийн хэмжээ нь 11232 өрх бөгөөд сар бүр 936 өрх судалгаанд хамрагдсан.
    Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
    Улаанбаатар хотод:

    • Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
      Аймгийн төвд:
      -  Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул, Орхонд 24 ТАШН сонгосон.
      -  Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
      Судалгаанд 2019 онд 11232 өрх хамрагдахаас 11197 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.7 хувь байна.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 320 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо Улсын Их Хурал

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 11232 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.
    Түүврийн хүрээ Судалгаанд Монгол Улсын нийт өрх буюу Үндэсний статистикийн хорооны Хүн, ам өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхүүдийн жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан.
    Түүврийн хэмжээ Улсын хэмжээний нийт түүврийн хэмжээ нь 11232 өрх бөгөөд сар бүр 936 өрх судалгаанд хамрагдсан.

    Түүврийн хэлбэлзэл

    Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
    Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
    Улаанбаатар хотод:

    • Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
      Аймгийн төвд:
    • Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул, Орхонд 24 ТАШН сонгосон.
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
      Сумын төв, хөдөө нутагт:
    • Аймаг тус бүрийн 24 баг, өрхийн тооноос харгалзан Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Увс аймагт 36 баг, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 48 баг, Дархан-уул, Орхон аймагт 60 багийг сонгосон.
    • Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
      Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
      Судалгаанд 2019 онд 11232 өрх хамрагдахаас 11197 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.7 хувь байна.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2019-01-01 2019-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2019-01-01 2019-12-31 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2018 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 92 судлаач ажилласан.
    Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид 4 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
    ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.1 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.0 програм ашиглан боловсруулсан.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал И-мэйл
    Myagmarkhand SPD myagmarkhand@nso.mn

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    National

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл
    Undral Population and social statistics department undral@nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-HSES-2019-v0.1

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо NSO Улсын Их Хурал Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2020-10-17

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.