Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
CVS_micro

Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа - 2023

Mongolia
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
CVS_micro
Судалгаа
Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-08-29
Сүүлд шинэчилсэн огноо
2026-01-28
Хандалтын тоо
66837
Татагдсан тоо
109
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Хариуцагчийн мэдээлэл
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    CVS_micro

    Гарчиг

    Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа - 2023

    Улс
    Нэр
    Монгол Улс
    Хураангуй

    Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа нь гэмт хэргийн хохирогч, түүний шинж байдал, гэмт хэргийн хохирол, түүнийг барагдуулахад хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэдийн итгэх итгэл, гэмт хэрэгт хохирох байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, иргэдийн гэмт хэргээс айх айдас, гэмт хэргийн талаарх ойлголт, хэрэг бүртгэх байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мөрөөр явуулж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар болон ТХЗ-ын холбогдох үзүүлэлтүүд тооцоход шаардлагатай суурь мэдээллийг бий болгох зорилготой юм. Энэхүү судалгааг 1990-ээд оноос эхлэн дэлхийн 80 гаруй улс орон зохион байгуулж ирсэн. Монгол Улс Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг анх удаа НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт Хэрэгтэй Тэмцэх газрын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн 14, түүнээс дээш насны гишүүд

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааны түүврийн нэгж нь өрх юм. Судалгааны түүврийн хүрээ нь 2022 оны жилийн эцсийн Монгол Улсын нийт өрх, 14 ба түүнээс дээш насны хүн ам бөгөөд 941.5 мянган өрх, 14 ба түүнээс дээш насны 2.3 сая хүн байв. Судалгааны үр дүнг улсын болон бүсийн, байршлын түвшинд төлөөлөхүйц байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 7673 өрх, 14820 хүнийг судалгаанд хамрууллаа.

    Хүрээ

    Монгол Улс

    Гүйцэтгэгч болон түнш

    Боловсруулсан
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо Улсын Их Хурал

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм.
    Улаанбаатар хотын хувьд хороодын хэсгүүд, аймгуудын хувьд багуудыг түүврийн анхан шатны нэгж (ТАШН) гэж үзнэ. Түүврийн хамралт болон төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, алдааны магадлалыг бууруулахын тулд сонгогдсон ТАШН бүрээс 20 өрх сонгоно гэж үзэн түүврийн хэмжээг тэгшитгэсэн.
    Судалгааны үр дүнг бүсийн түвшинд тархаахын тулд түүврийн хэмжээг бүсийн түвшинд тооцож, аймаг, дүүргийн өрхийн тооноос хамааруулан бүсийн дүнгээс аймаг, дүүргийн түүврийн хэмжээг пропорционалиар тооцсон. Мөн аймгийн хувьд түүврийн хэмжээг байршлын хувьд пропорционалиар хуваарилж түүврийн хэмжээг 400 ТАШН буюу 8000 өрх болгон тэгшитгэсэн.

    Түүврийг үндсэн 2 үе шаттай хийсэн бөгөөд сонгогдсон өрхөөс судалгаанд оролцох боломжтой 14, түүнээс дээш насны бүх гишүүнийг хамрууллаа.
    Эхний үе шатанд Монгол Улсын нийт баг, хэсгийн жагсаалтаас харгалзах тооны түүврийн анхан шатны нэгж буюу кластеруудыг тохирох магадлалт түүврийн аргыг ашиглан сонгосон. Судалгааны ТАШН-ээр аймаг, дүүрэг, баг, хэсгийг сонгосон.
    Хоёрдугаар шатанд сонгогдсон ТАШН-ийн өрхийн жагсаалтаас энгийн санамсаргүй түүврийн аргыг ашиглан кластер бүрээс 20 өрх сонгов.

    Түүврийн жин

    Үр дүнгийн тооцоо хийх, дүн шинжилгээ боловсруулахад түүврийн жинг тооцож ашиглана. Түүврийн жинг тооцоход дараах тоо мэдээлэл шаардлагатай. Үүнд:
    Кластерын тоо;
    Сонгогдсон кластерын өрхийн тоо;
    Сонгогдсон өрхөөс судалгаанд хамрагдах боломжтой 14 ба түүнээс дээш насны хүний тоо

    Түүврийн жин нь тухайн шатанд сонгогдсон элементүүдийн магадлалын урвуу хэмжигдэхүүн байна.

    Мэдээлэл цуглуулалт

    Хугацааны аргачлал

    2023

    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Судалгааны мэдээлэл цуглуулалтад нүүр тулсан ярилцлагын аргыг ашиглалаа. Сонгогдсон хариулагчтай ярилцлага хийж мэдээлэл цуглуулахдаа хөдөлгөөнт төхөөрөмж (CAPI) ашигласан.

    Хариуцагчийн мэдээлэл

    Хариуцагч
    Байгууллагын нэр Товчилсон үг Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Улсын Их Хурал
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.