Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад “Ажиллах хүчний судалгаа”-ны модуль хэлбэрээр, олон улсын аргачлалын дагуу зохион байгуулж, үр дүнг тархааж байв.