Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
TUS

ЦАС 2015

Mongolia, 2015
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-TUS-2015
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Цаг ашиглалтын судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
4599
Татагдсан тоо
15
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-TUS-2015

    Гарчиг

    ЦАС 2015

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    ТОВЧ
    Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дєрвєн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2015 онд гурав дахь удаагаа олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.

    ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
    Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Мянганы хєгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлэх, 1985 онд Кени улсын нийслэл Найроби хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бага хурлаас гаргасан "Эмэгтэйчүүдийг хєгжүүлэх стратеги", Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн Дєрєвдүгээр хурлаас гаргасан "Бээжингийн тунхаглал" зэрэг олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газраас 2002 онд баталсан "Жендерийн тэгш байдлыг хангах" үндэсний хєтєлбєр, хуулийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулах зайлшгүй шаардлага гарч байна. ЦАС-ны гол ач холбогдол нь хєлсгүй хєдєлмєрт єрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерєнхий дүр зургийг гаргах, єрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл єртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад оршино.

    СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

        Хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлон, хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт зарцуулсан цагийг хүйсээр гаргах, амьдралын хэв маягийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг шинэчлэх, баяжуулахад судалгааны гол зорилго оршино. Түүнчлэн хүн амын эрхэлж буй үйл ажиллагааг тодорхой хугацаанд буюу жил, сараар тодорхойлж, тэдгээрийг ангилан хэмжих зорилго тавьсан бєгєєд судалгааны зорилтыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:
    1. Хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт зарцуулж буй цагийг хүйсээр, насны 5 бүлгээр гаргах;
    2. Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй єєрчлєлтийг судлах;
    3. Албан бус секторын нэмэгдэл єртгийн тооцооны хамралтыг нэмэгдүүлэх,
    4. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хєтєлбєр 2015 онд дуусч байгаатай холбогдуулан түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай статистик мэдээллийг баяжуулах, тооцох.
      Цаг ашиглалтын судалгаа нь єрхєд суурилдаг түүвэр судалгаа бєгєєд судалгааны гол хэмжүүр нь єрхийн гишүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг хугацааны үзүүлэлт юм. Судалгаагаар хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт хүн амын зарцуулсан цаг, эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, єндєр настан зэрэг хүн амын тодорхой бүлгүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цагийг тодорхойлж, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг үндэсний түвшинд болон хот, хєдєєгєєр, хүйсээр гэх зэрэг боломжит бүхий л задаргаагаар тооцож, гаргасан болно.
    Судалгааны нэгж

    єрх, єрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүврийн хүрээ
    Монгол Улсын нийт єрхийг тєлєєлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бєгєєд нийт єрхийн 0.5 хувь болох 4000 єрхийг түүвэрлэсэн юм. Судалгаа нь дєрвєн улирлыг хамарсан тул түүвэрлэгдсэн нийт єрхийн тоог дєрвєн улиралд тэнцүү хуваасан болно. Уг судалгаанд зургаан сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон засан хүмүүжүүлэх газар байгаа) иргэдийг хамруулаагүй болно. Баруун, Хангай, Тєв, Зүүн болон Улаанбаатар хот гэсэн таван бүсийг тєлєєлєх нийт 8 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг судалгаанд хамрагдсан. Судалгаанд бүсээ тєлєєлж буй аймгуудын нэр бүхий сумд, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон єрхүүдээс мэдээлэл цуглуулсан.
    Түүврийн загвар
    Судалгаанд шаталсан түүврийн арга буюу хоёр шатат түүврийг ашигласан.
    Шат 1: Пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан таван бүсийг тєлєєлүүлэн єрхийн тоог пропорционалиар тогтоосон. Энэ аргаар Баруун бүсээс 640 єрх, Хангайн бүсээс 800 єрх, Тєвийн бүсээс 800 єрх, Зүүн бүсээс 560 єрх, Улаанбаатар хотоос 1200 єрх сонгов.
    Бүс бүрээс нийт єрхийг тєлєєлєх єрхийн тоог тогтоосны дараа Улаанбаатар хотын тєвийн 8 дүүргийг тус бүр нэг бүлэг, үлдсэн 4 бүсийг тєлєєлүүлж тус бүр 2 аймгийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн анхан шатны нэгж нь аймгийн хувьд баг, Улаанбаатар хотын хувьд хорооны хэсэг байсан бєгєєд түүврийн анхан шатны нийт 200 нэгж (ТАШН)-ийг єрх, хүн амын хэмжээнд пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан бүлэг тус бүрээс сонгож тогтоов.
    Шат 2: Судалгааны түүврийн анхан шатны нэгж буюу сонгогдсон баг, хэсэг тус бүрээс 20 єрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Түүвэрлэгдсэн єрх
    Судалгаа нь єрхєд суурилсан судалгаа учир мэдээлэл цуглуулах анхдагч нэгж нь єрх юм. Судалгаанд 4000 єрхийн 14173 хүн сонгогдсоноос 3990 єрхийн 13626 хүн хамрагдлаа. Судалгаанд 12 ба түүнээс дээш насны 10091 хүн сонгогдсоноос 6914 нь судалгааны мэдээлэл цуглуулалтанд бүрэн хамрагдаж, єрхийн ганцаарчилсан асуулгад хариулсан болно.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2015-01-01 2015-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2015-01 2016-01 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын 2015 оны гурав, зургаа, ёс, арван хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгууллаа. Мэдээлэл цуглуултанд лавлагаа болгон авсан хугацаа нь "сүүлийн долоо хоног" буюу судалгаа авч байгаа нэг долоо хоногийн ємнєх долоо хоног байсан бєгєєд бүх гарагийг хамруулсан болно. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2015 оны 3 дугаар сард эхэлж 2015 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсан юм.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээлэл цуглуулалтад компьютер ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview - CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview - PAPI) аргыг хослуулан ашигласан. Тодруулбал, судлаач таблет ашиглан єрхийн болон хувь хүний асуулгыг авна. Харин єдрийн тэмдэглэлийг цаасан маягтаар тухайн єрхєєс шалгаж, хүлээж авсны дараагаар компьютерт шивж оруулсан.
    НҮБСХ-ээс гаргасан “Цаг ашиглалтын статистикт ашиглах үйл ажиллагааны олон улсын туршилтын ангилал”-ын дагуу єдрийн тэмдэглэлд тусгагдсан үйл ажиллагаануудыг кодлов (Хавсралт 2). Үйл ажиллагаа бүрт зарцуулсан дундаж цагийг бүх хүн амаар, хүн амын тодорхой бүлгүүдээр, нас, хүйс, хот, хєдєє, бүс нутгаар гэх зэрэг боломжит бүх задаргаагаар тооцсон болно.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-TUS-2015

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2015-12-01

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.